Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм 2025 оны 5-р сарын 16
Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман Ойрх Дорнодод хийх айлчлалаа эхлүүлж буй АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг Эр-Риядад угтан авав. Энэ бол Ерөнхийлөгч Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны анхны томоохон айлчлал юм. Хоёр удирдагч 142 тэрбум ам.долларын батлан ​​ хамгаалах салбарын түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь “түүхэн дэх ​​хамгийн том батлан хамгаалах хамтын ажиллагааны гэрээ” хэмээн Цагаан ордон тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Трамп мөн Саудын Арабаас АНУ-д хөрөнгө оруулах 600 тэрбум ам.долларын амлалтыг зарлав. (BBC; TheWell; Тайм; Цагаан ордон)
Ерөнхийлөгч Трамп Өмнөд Африкийн засгийн газрын гарт “гецоцит”-д өртөхөөс сэргийлэн орогнол олгох санал тавьсны дараа олон арван африкчууд [Өмнөд Африкийн цагаан арьст цөөнхийн гишүүд] АНУ-д газарджээ. Энэ нь 2025 оны 2-р сард ерөнхийлөгч Трамп цагаан арьст фермерүүд амь үрэгдэж, эд хөрөнгө нь хулгайлагдаж байгааг мэдээд Өмнөд Африкт үзүүлэх тусламжийг зогсоосны дараа болсон юм. (Скай Ньюс Австрали)
АНУ-д улаанбурхан өвчний тархалт мянгаас давж, 11 мужид идэвхтэй дэгдэлт гарчээ. (VTV24)
Вьетнамд борооны улирал ер бусын эхэлж байна. Зарим газар нутагт зэргэлдээ нутгуудаас нэг сарын өмнө эхэлжээ. Ердийн үед энэ ялгаа хамаагүй бага, ердөө 10 хоногийн зөрүүтэй байдаг. Цаг агаарын эдгээр эрс тэс үзэгдэл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. (Тхань Ниень)
Англид сүүлийн 70 жилд тохиолдсон хамгийн хуурай хавар болж буй энэ үед Их Британийн усны гурван компани ган ​​гачгийн үеийн онцгой байдлын төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. (Өдрийн толь)
Вьетнамд бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөл “эрчимжиж”, жилд 16,800 шинэ тохиолдол бүртгэгдэн, 8,400 хүн нас барж, залуусын дунд улам бүр нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Архи, тамхи хэрэглэх, амьтны мах идэх зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд орно. (ТОАНЬ КАНЬ 24 цаг)
Төвөдөд 5.7 магниудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үүсэх эрсдэл өндөр байна. Одоогоор хүний ​​амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй байна. (BNC Now)
Мэргэжилтнүүд 2014-2023 оныг “хяналтаас гарсан 10 жил” гэж нэрлэлээ. Учир нь дундаж температур урьд бүртгэгдээгүй хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Одоо цаг хугацаатай уралдаж байгааг эрдэмтэд анхааруулж байна: Хэрэв 2030 он гэхэд метан зэрэг хүлэмжийн хийн ялгаруулалтыг дор хаяж 43%-иар бууруулахгүй бол бид уур амьсгалын ирээдүйг хянах чадвараа алдаж, бидний мэдэж буйгаар дэлхий дээрх амьдрал дуусаж магадгүй юм. (Бао Мои)
Судалгаагаар Антарктид тив мөс нь олон жил хайлсны дараа 2021-2023 оны хооронд гэнэт мөсний масстай болсон нь уур амьсгал судлаачдыг гайхширууллаа. Зарим нь үүнийг цаг агаарын ер бусын байдлаас үүдэлтэй гэж тайлбарлаж байгаа бол зарим нь илүү олон хүн веган болж, эх дэлхийгээ аврахын төлөө залбирч байгаатай холбоотой хэмээн үзэж байна. (DBC News)
Мөрдлөгийн явцад Хойд Солонгосын засгийн газар зэрлэг амьтдын хууль бус наймаанаас ашиг олдгийг тогтоожээ. Тэд Азийн хар баавгай, урт сүүлт горал, Евразийн халиу зэрэг олон улсын хамгаалалтад байдаг амьтдыг барьж, худалдаалж байна. Мэргэжилтнүүд Хойд Солонгост амьтдыг хамгаалах олон улсын хуулийг дагаж мөрдөн, өөрийн дүрэм журмыг чанд хэрэгжүүлэхийг уриаллаа. (Phys.org)
Дэлхий даяар хийсэн судалгаа веган (ургамлын гаралтай) уураг их хэрэглэдэг улс орны хүмүүс мах их хэрэглэдэг орнуудынхаас илүү урт насалдаг болохыг харуулав. (Сиднейн Их Сургууль)
Малайз: Нийслэл Куала Лумпурт 100 гаруй хүн амьтдад хэрцгий хандахыг эсэргүүцсэн жагсаал хийжээ. “AХХ [Амьтны халамжийн тухай хууль]” нэртэй уг жагсаалын үеэр эрх баригчдаас “Амьтад ч бас Аллахын бүтээл”, “Амьтны хүчирхийллийг зөвтгөж болохгүй” гэх мэт лоозон барин, амьтдыг хамгаалах хуулийг хэрэгжүүлэхийг уриалав. (Эрх чөлөөтэй Малайз өнөөдөр)
Вьетнамд зарим зэрлэг мөөг маш хортой, бүр үхэлд хүргэдэг. Олон хүн хортой мөөгийг идэж болдог мөөг гэж андуурснаас болж өвддөг. Энд зайлсхийх 4 төрөл байна:
1) Үхлийн цагаан малгай ба сүйтгэгч сахиусан тэнгэр (Аманита мөөг): Энэ мөөг нь цэвэр цагаан өнгөтэй бөгөөд ихэвчлэн ойд ургадаг. Энэ нь хоргүй мэт харагддаг ч элгийг устгадаг аматоксин агуулдаг ажээ. Идсэнээс хойш 6-24 цагийн дараа ходоод өвдөх, бөөлжих, арьс шарлах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Цаг алдахгүй эмчлэхгүй бол үхэлд хүргэж болзошгүй.
2) Шовх малгайтай бор салбант мөөг: Эдгээр нь ойд, эсвэл үхсэн навчны ойролцоо ургадаг. Мэдрэлд нөлөөлдөг мускарин агуулдаг. Хөлрөх, амьсгал давчдах, зүрхний цохилт удаашрах зэрэг шинж тэмдгүүд идсэнээс хойш хэдэн минутаас хэдэн цагийн дотор илэрнэ. Үхэлд хүргэх нь ховор боловч аюултай мөөг юм.
3) Ногоон салбант мөөг (Лепиота төрөл): Бэлчээрээс буюу үхрийн ойр хавиас голдуу олдоно. Хөгшрөх тусмаа салбан нь ногоон болдог. Эдгээр мөөгийг хэрэглэснээс хойш хэдхэн цагийн дотор бөөлжих, гүйлгэх, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
4) “Ид шидийн” мөөг (Psilocybe): Эдгээр нь хүрэн, эсвэл шар өнгийн конус хэлбэрийн жижиг малгайтай, хүрэхэд хөх, ногоон болж хувирдаг турьхан, эмзэг иштэй. Эдгээр нь үхрийн баас, эсвэл ялзарч буй ургамлын ойр хавиас олддог. Идсэнээс хойш нэг цагийн дараа хий юм харах, ухаан балартах шинж тэмдэг илэрнэ.
Анхаар: Мөөгний мэргэжилтэн аюулгүй гэж хэлээгүй л бол зэрлэг мөөгийг хэзээ ч идэж болохгүй. Хортой мөөг тэр бүр аюултай харагддаггүй. Цагаан өнгөтэй байсан ч үхэлд хүргэдэг. Хэрэв өвдөх аваас яаралтай эмнэлгийн тусламж аваарай. (Khoahoc.tv)
Энэ өдрийн урам зориг өгсөн эшлэл: “Таны хийсэн үйлс өнөөдөр зарим хүмүүсийн сонсох цорын ганц номлол байж магадгүй.” – Хүндлэгдэн шүтэгдсэн Ассисийн Гэгээнтэн Францис (цагаан хоолтон)
Илүү огноо харах
3 / 21
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах