Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Seeing Catastrophic Effects of Solar Flares

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Индонез улсаас Аделиягийн илгээсэн сэтгэгдлийг хүргэе:

Эрхэм Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Суприм Мастер Телевизийн үнэнч хамт олон, 2024 оны 9-р сарын үеэр би бодит амьдралд тохиолдсонтой яг адилхан дотоод ахуй ойлголт харсан юм. Энэ дотоод ахуй ойлголтод, би хэнийг нь ч танихгүй хэсэг хүмүүсийн хамт өргөн асфальтан замаар нуруундаа боодолтой даавуу үүрч, чемоданаа асфальтан замаар чирэн маш их сандран, айж түгшсэн царайтай гүйж байв.

Бид яаран доошоо алхаж байтал хаанаас гарсныг нь мэдэхгүй нэг дуу, эрэгтэй хүний дуу гэнэт гарч, явж байсан асфальтан замыг тусгаарласан хашааг өнгөрч даруйхан зүүн тал руу явахыг зааварлах сонсогдов. Би юу ч бодолгүйгээр шууд л хажууд болон ард явж байгаа хүмүүс, хань, үрдээ болон надтай хамт явж байгаа танихгүй хүмүүст замын хаалтын хажуугаар нэн даруй зүүн тал руу явахыг сануулахаар маш чангаар хашхирлаа. Надтай хамт байсан дүрвэгсдийн бүлэг, үл үзэгдэгч эрэгтэй хоолойн зааврыг дагаж миний заасан зүг рүү нэгэн зэрэг хөдөлсөн.

Биднийг хашаан дотор орсны дараа засмал замын дээрээс хэдхэн хормын өмнө бидний өнгөрсөн асфальтан замаар гэнэтхэн хоёр аварга том нар шиг бөөрөнхий халуун галт бөмбөлөг асар хурдтайгаар бөмбөрөв. Бидний дөнгөж явж өнгөрсөн замаар асар том халуун галт бөмбөлгүүд өнхрөхийг хараад бид айж, талархахын аль аль нь зэрэгцэж, олонх маань хашхирсан. Бидний айн сандарч байх үеэр тэнгэрт ямар нэгэн зүйл хөдөлж байгааг би мэдэрлээ. Тэгээд би шууд дээш харав. Тэнд урд тал нь том лууны толгой шиг хэлбэртэй галт тэрэгний цувааг олж харсан. Лууны толгой тэнгэрт дүүлэх тэр галт тэргийг татаж байлаа.

Энэ хачирхалтай үзэгдлийг нүдээр хараад би гайхширсан. Энэ үзэгдлийг харж байхад айх гайхах мэдрэмжүүд холилдон байв. Би сэрээд энэ нь ердийн дотоод ахуй ойлголттой адилгүй болохыг мэдэрсэн. Миний зөн совин надад их гамшиг манай Дэлхий гарагт ойртож байгааг Их Багш маань эр хүний дуугаар ​​сануулж, халуун галт бөмбөлөгт өртөхгүйн тулд өөр зүг рүү явахыг анхааруулсан дохио өгснийг мэдсэн.

Миний дотоод ойлголтоос хойш яг 7 сарын дараа, 2025 оны 4-р сарын 2, 4-нд шуурхай мэдээгээр дамжуулан Их Багш маань 2025 оны 6-р сарын 1-ээс 11-р сарын 15-ны хооронд нарны шуурга тохиолдож болзошгүй талаар бидэнд хэлэв. Би ихэд цочирдож тэр даруй дотоод ахуй ойлголтоо санав. Бурханы дуу хоолойг сонссоноор Их Багш бидэнд гарах гарцын тухай зааварчилгаа өгсөн гэдэг нь тодорхой болов. Их Багш аа, Таны удирдамж, Хайранд баярлалаа. Их Багшийн Нигүүлслийн ачаар би одоо Арьяабалын бясалгалаа илүү удаан хугацаагаар хийж чадаж байна. Индонез улсаас Аделия

Гярхай Аделия, энэ үнэхээр нуруу хүйт даахуйц дотоод ахуй ойлголт байна. Хамгийн Хүчирхэг Гурвын ачаар манай дэлхий одоо нарны дөлийн гамшигт нөлөөг багасгах хамгаалалтын давхаргаар бүрхэгдсэн байгаа. Веган хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн ачаар хаа сайгүй энэрэнгүй хоол хүнсийг хялбархан олж хэрэглэх боломж нэмэгдэж байна. Бидний амьдарч буй энэ нийгэмд амьтан-хүмүүсийн мах идэх явдал тун удахгүй алга болно гэж найдъя. Тэнгэрлэг хүч таныг болон зочломтгой индонезчуудыг насан туршийн хайр, инээд хөөрөөр ивээх болтугай, Суприм Мастер ТВ-ийн хамт олон

Жич: Багш маань дараах хариултаар өөрийн бодлоо хуваалцаж байна: “Халамжтай Аделия, Арьяабалын бясалгалыг дадуулахад цаг ухаалгаар ашигласанд баярлалаа. Хүний сөрөг үйлдлүүдийн аюулт үр дагавраас болсон манай гаргийн ирээдүйн талаар сэрэмжлүүлэхээр олон Их Багш, Гэгээнтэн, Мэргэд энэ дэлхийд бууж ирдэг. Тэдний бүх эрхэм ариун золиосны дараа ч бид амьдралынхаа хэв маягийг өөрчлөөгүй хэвээр байж, бусад мэдрэхүйт төрөлтөнд зовлон зүдүүр учруулсаар байгаа нь – юутай ичмээр билээ! Бид энэ биет ертөнцийг орхисны дараа хэн нэгнийг алсны улмаас нүүрэлдэх ноцтой үр дагаврын илүү том дүр зургийн талаар бодох ёстой. Бүгд наманчилж, амьтан найз нөхдөдөө хайр энэрлээр хандах ёстой. Диваажингийн Гэрэл тан дээр болон халуун бүсийн Индонез орон дээр гийх болтугай. Таныг үүрд хайрлан тэвэрье."
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-06-15
5283 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-15
514 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-14
891 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-14
404 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2025-06-14
246 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-06-14
609 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-13
848 Үзсэн
35:44

Онцлох мэдээ

2025-06-13   104 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-13
104 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд