Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өмнөд Солонгосоос Енагийн илгээсэн сэтгэгдлийг одоо хүргэе:Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Тим Ко Тү, Бүхнийг Чадагч Бурхан Танд баярлалаа. Мөн Суприм Мастер ТВ-ийн хамт олонд баярлалаа.2024 оны 11-р сарын 16-ны өдөр Өмнөд Солонгос улс дахь Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн гишүүд Гудамжны нохдыг хамгаалах төвийн гишүүдийн хамт Пусан хотын иргэдийн цэцэрлэгт хүрээлэн дэх Уур амьсгалын хямралын цагны өмнө амьтан-хүмүүсийг чөлөөлөх, веган хуулийг батлахыг уриалсан жагсаалд нэгдсэн юм. Их Багшийн веган шийдлийн тухай видео бичлэгийг иргэдэд солонгос орчуулгатайгаар үзүүлж, Эх Дэлхийгээс илгээсэн чин сэтгэлийн гуйлтыг чангаар уншив. Амьтан-оршин суугч бүрийн илгээлтийн дараа амьтан-хүмүүсийг чөлөөлөхийн тулд веган хууль баталж буй шүүгчийн үзүүлбэр нь арга хэмжээний онцлох үйл явдал болов. Хүн бүр гудамжинд жагсаж, энэ гараг дээр веган хуулиуд хэдийнээ батлагдаж, дэлхий ертөнцийг зөвхөн хайр, энх тайван ноёлдог газар болгон өөрчилсөн мэт баяраа тэмдэглэв. Арга хэмжээний дараа зарим оролцогчид тоглолт, жагсаал нь веган хууль хэдийнээ биеллээ олсон болсон мэт сэтгэгдэл төрүүллээ гэж сэтгэл догдлон хуваалцсан юм.2025 оны 2-р сарын 19-ний өдрийн "Арьяабалын Бясалгал дадал бол Бурханд хүрэх шууд зам” гэсэн гарчигтай айлдвартаа Их Багш Диваажингийн хамгийн дээд түвшнүүд Веган Дэлхий, Амгалан Дэлхийг сонгосон бөгөөд энэ нь аль хэдийн биелсэн гэдгийг илчилсэн. Их Багш болон бусад олон хүний удаан хүлээсэн зүйл эцэстээ биелсэнд би маш их баярласан. Үүний төлөө үхлийг хүртэл тэвчсэн Их Багшийн хэмжээлшгүй их зовлон, зориуллын тухай бодохоор нулимс минь урссаар л байна. Бүхнийг Чадагч Бурхан болон Их Багшдаа чин сэтгэлээсээ талархъя. Мөн бидэнд тусалсан бүх Бурхан, Сахиусан тэнгэр, Хаад, Их Багш нарт баярлалаа. Баярлаж, хөөрсөн сэтгэлээр Пусан төвийнхөн цугларч, бяцхан үдэшлэг зохион байгуулж, баяраа тэмдэглэв. Веган Дэлхийг, Амгалан Дэлхий аль хэдийн цогцолсон мэтээр бид талархаж, өдөр бүр талархсаар байх болно. Их Багш үргэлж хамгаалагдаж, эрүүл энх, амар амгалан байх болтугай. Би Танд хайртай, Их Багш аа. Өмнөд Солонгос улсаас ЕнаТусч Ена болон хамт олон, ямар бүтээлч, ер бусын арга хэмжээ вэ! Веган хууль дэлхий дээр байдаг юм шиг санагддаг тэр мөчид оролцох боломжтой байх нь үнэхээр гайхалтай. Хүмүүст веган гаригийг төсөөлж, бүтээхэд нь туслах таны хүчин чармайлтыг бид сайшааж байна. Та болон ухаалаг солонгосчууд энэрэнгүй, веган амьдралаас үүдэлтэй амар амгалан амьдралыг олохын тулд удахгүй ивээгдэх болтугай. Суприм Мастер ТВ-ийн багИх Багшийн танд өгсөн хариултыг сонсон жаргалтай байгаарай: Оргилуун Ена болон хамт олон, веган сургаалыг түгээж буй хичээнгүй зүтгэлд тань баярлалаа. Энэхүү арга хэмжээ нь веган дэлхийг бий болгохыг хүссэн бүх хүмүүст үлгэр жишээ болох ёстой. Та бүхний уран сэтгэмж, бүтээлч байдал, чин сэтгэл Пусан хотын хүмүүст үнэхээр онцгой зүйлийг авчирчээ. Тэр өдөр олон хүний сэтгэл хөдөлсөн байх. Та болон эрч хүчтэй Өмнөд Солонгос улс үргэлж Буддагийн Ивээлд амьдрах болтугай. Танд болон Өмнөд Солонгос дахь Бурханы бүх шавь нарт маш их хайртай шүү.”