Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өмнөх дугаарт бид “Дахин төрөхүйн нотолгоо: Өнгөрсөн амьдралаа санаж буй Донг хүмүүсийн 100 тохиолдол” номыг танилцуулсан. Энэ нь Ли Чанжений Пиньян орчмын 100 “хойт төрөл ологсод” болон ойр орчмын олон арван хөдөө тосгодоор явж хийсэн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг. Эдгээр хүмүүс бага наснаасаа өмнөх амьдралын нэр, урьд амьдарч байсан газар, өмнөх амьдралын дурсамж, тэр ч байтугай тэдний нас барсан нөхцөл байдлаа ч тодорхой санаж байжээ. Зарим нь бүр урьд амьдралынхаа гэр бүлтэйгээ дахин нэгдэж, үйл үрийн холбоогоо үргэлжлүүлжээ. Үүний ачаар Пиньян “Дахин төрөгсдийн тосгон” цолыг хүртсэн юм. Энэ ном Амазон.com сайт дээр тавигдаж, олон улсын анхаарлыг маш хурдан татахдаа дахин төрөлтийн сансрын хуулиудыг ойлгохыг эрэлхийлдэг хүмүүсийн дунд хурдан тархжээ. 100 баримтат тохиолдлуудаар үндэслэн зохиогч хүйсийн зөрүү, хойд дүр ба тэдний сүнслэг хөтөч хоёрын хоорондын харилцаа, дахин төрөхөөс өмнөх хүлээх хугацаа, зуурдын үхлийн шалтгааныг нарийвчлан харуулсан дөрвөн бүдүүвчилсэн зургийг танилцуулсан байдаг. Эдгээр ойлголтууд нь сүнсний мөчлөгт аяллын талаар илүү системтэй харах боломж олгожээ. Дэлхий дахинд дахин төрөлтийн тохиолдлууд болон хойт насны дурсамжуудыг баримтжуулсан байдаг ч энэ номонд дурдсан хүмүүс нэн онцгой, ер бусын аж. Тэд зөвхөн өнгөрсөн амьдралаа санаад зогсохгүй бас үхэл, дахин төрөлт хоёрын хоорондох завсрын үе шатыг санадаг бөгөөд үүгээрээ хойд насны ховор нууцыг гүн харуулдаг билээ. Нэгэн гайхалтай тохиолдол бол Ву Шицай ба Ву Шихан ихэр эгч дүүсийн нууцлаг түүх юм. Урьд төрлүүддээ Ву Шицайг Ши Бой Шэн гэж нэрлэдэг байсан бол Ву Шиханг Яо Бой Ла гэдэг байжээ. Тэр үед тэд төрсөн эгч дүүс биш харин нэг тосгоны салшгүй сайн найзууд байлаа. Эцэг эхийнхээ хатуу загнахыг тэвчсэний эцэст тэд хамтдаа хор хэрэглэн амьдралаа дуусгахаар зүрх шимшрэм гэрээ байгуулжээ. Олон жилийн дараа сурвалжлагч Пиньян тосгон дахь Ву Жуконы гэрт очиж түүний эхнэрээс ярилцлага авсан байв. Гэрийн эзэгтэй нэгэн өвөрмөц тохиолдлыг дурсав: төрөхөөсөө хэдхэн хоногийн өмнө, тэрээр пестицид ууж амиа хорлосон хоёр жаахан найзуудын тухай харамсалтай мэдээг сонссон байдаг. Төрөх явцдаа тэрээр хоёр залуу эмэгтэй гэр рүү нь даган орох дүр зураглалыг дахин дахин үзжээ. Эцэст нь төрөхөд ихэр охид төрүүлснээ мэдээд ихэд гайхав. Тэр үеэр үүнийг нэг их боддоггүй байсан ч эгч дүүс томрох тусмаа өнгөрсөн амьдралынхаа тод дурсамжийг санаж байгаагаа ярьж, хэрхэн хор ууснаа, цайны тосны талбайд ухаангүй болж, дараа нь булшлагдснаа дүрсэлдэг. Хамгийн гайхалтай мөч нь тэдний урьд төрлийн эцэг эх нь тэдний талаар мэдээд, зочлохоор ирсэн явдал юм. Эгч дүүс тэр даруй тэднийг таньж,удаан хугацаанд хагацсан гэр бүлийнхэнтэйгээ эргэн уулзаж байгаа мэт тэдний тэвэрт яаран очжээ. Тэд салахыг үл хүсэн наалдсаар л байв. Урд төрлийнх нь хөрш байсан өшөө хүмүүс ирэхэд ихрүүд өнгөрсөн амьдралынхаа олон түүхийг өчигдөр болсон мэт гайхалтай үнэн зөвөөр тоочин ярьжээ. Эдгээр үгүйсгэх аргагүй дурсамжуудад сэтгэл нь хөдөлсөн урьд амьдралынх нь эцэг эх нь тэднийг охидынхоо хойд дүр хэмээн хүлээн авч, хайранд умбуулжээ. Эгч дүүс өнгөрсөн амьдралынхаа гэр бүлтэй нягт холбоотой байж, хуучин гэртээ үе үе зочилж, өндөр настай эцэг эхтэйгээ цагийг өнгөрөөж, гэр бүлийн халуун хайрыг дахин мэдэрдэг байлаа. Дараагийн хосгүй, энгийн бус хойд төрөл бол Ву Сянюний тохиолдол юм. Түүний гэр бүлийнхний ярьснаар тэрээр өнгөрсөн амьдралдаа өөрийнхөө өвөө буюу Лонгчен хотын тариачин Ши Чинжун байсан бөгөөд 1999 онд ходоодны хорт хавдраар нас барж байжээ. Ши Чинжун хулс сийлбэрлэж байхдаа хутганаас гэмтэл авч зүүн бугуйндаа тод сорви авч байв. Хачирхалтай нь, Сянюн төрөхдөө өмнөх амьдралынхаа сорвитой төстэй, яг ижил газраа толботой төрж байсан байна. Бүр илүү хачирхалтай нь, түүний эмээ Вэй Юехуа – түүний өмнөх амьдралын Ши Чинжунгийн эхнэр нь – ач хүүгээ талийгаач нөхрийнхөө хойд дүр болохыг хүлээн зөвшөөрсөн аж. Ялангуяа Сянюн дөнгөж хоёр настай байхад y, цочирдмоор үйл явдал болсон. Нэгэн өдөр ээждээ дүрсгүйтлээ хэмээн загнуулж, алгадуулсны дараа нулимс асгаруулан уйлж, “Ээж ээ, та аавыгаа зодож байна! Би танд өнгөрсөн амьдралдаа маш сайн хандсан байтал одоо та намайг шийтгэж байна!” гэжээ. Ээж нь цочирдсон ч эргэлзсэн хэвээр байв. Гэсэн хэдий ч, Сянюн урьд өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй өнгөрсөн амьдарлынхаа хамаатан болох – эхийнхээ өвөөгийн талын хүмүүсийг – нэрлэж байлаа. Ши Чинжун нэгэн цагт хэрэглэж байсан хоёр дахь нэрээ дурдахад хамгийн гайхалтай илчлэл гарч ирэв. Түүний эмээ Вэй Юехуа талийгаач нөхөр нь “Ши Ан Доу” хэмээх хүмүүсийн ховорхон хоёр дахь нэртэй байсныг батлахдаа маш их цочирджээ. Сянюн нас ахих тусам түүний өнгөрсөн амьдралын дурсамжууд улам тод болсон аж. Тэр бага насныхаа зүггүй явдлыг дурсах тэр итгэмээргүй мөчид гэр бүлээ өөрийн хэзээ ч очиж байгаагүй урьд амьдралынхаа булшийг ууланд яг зөв зааж дагуулан очсон билээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн сүүлчийн хойд дүрийн түүх бол бага наснаасаа эхлэн өнгөрсөн амьдралынхаа дурсамжуудыг тод санадаг Ву гэр бүлийн залуу хүүгийн тухай юм. Түүний тохиолдол юу нь онцгой вэ гэвэл тэрээр өөрийгөө цагаан гахай-хүн байсан гэдэг. Тэр хоёр, гурван настай байхдаа л ер бусын мэдлэгээрээ дэргэдэх хүмүүсээ гайхшруулдаг байв. Тэрээр гахай-хүмүүсийг хооллохоор цуглах фермерүүдийг харах бүрдээ: “Энэ чинь хэтэрхий гашуун! Энэ хэтэрхий халуун ногоотой! Хэт их байвал гахай-хүмүүс идэхгүй шүү дээ!” гэдэг байлаа. Насанд хүрэгчид түүний үгийг ердийн хүүхдийн дэмий хоосон зүйл гээд няцааж, инээлддэг байв. Гэсэн ч хүү нутгийнхаа Ронг хэмээх мал нядлагчтай таарснаар жинхэнэ цочирдом явдал болдог. Хүү түүнийг харах болгондоо айж балмагдан зугтдаг байлаа. Тосгоныхон түүний айдсыг эцэст нь учрыг нь асууж гэнэ. Тэр үед тэрээр өнгөрсөн амьдралдаа өвөөгийнхөө гэрт өссөн том цагаан гахай-хүн байсан гэдгээ илчилсэн юм. Тэгээд өөрийн аймшигт дурсамжаа өгүүлсэн аж: нэг өдөр нядлагч Ронг худалдан авагчийн хамт ирсэн. Өмнөх амьдралдаа аюулыг мэдэрсэн гахай-хүний хувьд цөхрөнгөө баран байшингийн арын гүвээ өөд гүйсэн боловч эцэст нь баригдаж, нядлагдаж, мах болон зарагдсан ажээ. Энэхүү илчлэл нь тосгоныхныг гайхшруулж, удалгүй бүгд түүнийг “Бяцхан цагаан гахай” гэж энхрийлэн дуудаж эхэлсэн. Хамгийн гайхалтай нь энэ түүхийг сонсоод нядлагч Ронг гүн цочирдсон юм. Гэм буруутай мэдрэмждээ автсан тэр нядалгаанаас үүрд татгалзаж, дахиж хэзээ ч бусдын амь авахгүй гэсэн чухал тангараг тавьжээ. Эдгээр ер бусын түүхүүд үхэх төрөхийн мөнхийн тойрог, өнгөрсөн үйлдлүүд ирээдүйн хувь заяаг бүтээдгүйн гүн сануулга болжээ. Тэд үйлийн үрийн холбоос хэрхэн нэг амьдралаас чанадад үргэлжилж, мэдрэхүйт төрөлтнүүдийн зовлон хэн нэгэн үүнээс ангижрахаас нааш дуусашгүй болохыг илчиллээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) бид энэ хүрднээс хэрхэн ангижирч, жинхэнэ эрх чөлөөнд хүрэх тухай ойлголтыг энэрэнгүйгээр өгч байв. Би дахин зөвлөе: Буддын шашны бүх дагагч нар сүнсээ аврахын тулд дадуулах Буддын шашны ямар ч арга сонгоогүй бол зүгээр л, “Амитаба Будда” (Авид Бурхан) гэж байнга уншаарай. Унтаж байхдаа ч, идэж байхдаа ч зөвхөн Түүний нэр, Түүний Орны дүр зурагт төвлөр. Боломжтой бол судрыг нь та нар олж болно. Амитаба Буддагийн (Авид Бурханы) Орныг төсөөлөхийн тулд уншаарай, тэгвэл үхээд та нар тэнд очно. Үүрд эрх чөлөөтэй болж, төрөхийг хүссэн тэр Газар Орноо та нар шууд л таних болно. Доогуур төвшинд байлаа ч ахин хэзээ ч үхэж төрөхийн хүрдэнд төрөхгүй, хэзээ ч тамд унахгүй. Тиймээс гуйя, үүнийг хийгээрэй. Хамгаас Хайрт Их Багш Тандаа сүнсийг дахин төрөхөөс чөлөөлж, мөнхийн амар амгаланг олж авахад туслах энгийн хэрнээ хүчирхэг Буддын бясалгалын тухай хайраар сануулсанд нь баярлалаа. Энэ нь бидэнд гэгээрсэн Их Багшид чин сэтгэлээсээ сүнсний эрх чөлөөнийхөө төлөө залбирч, даруу төлөв байх сануулж болж, ингэснээрээ бид бүхэн үхэх төрөхийн хүрднээс ангижирч, жинхэнэ эрх төлөөг олох болтугай. Анхааруулга: Энэ дугаарт амиа хорлох тухай дурдсан болно. Бид ямар ч хэлбэрээр өөрийгөө гэмтээхийг дэмждэггүй. Шаардлагатай бол тусламж хүснэ үү.